Жүдо бөхийн 2020 оны улсын аваргуудыг танилцуулж байна

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48,52,57,63, эрэгтэйчүүдийн 60,66,73 кг жингүүд барилдаан явагдаж дараах бөхчүүд аваргаар тодорлоо.

Эмэгтэй жин:

  • -48 кг жинд Г.Наранцэцэг

Улсын хошой аварга Г.Наранцэцэг
Улсын хошой аварга Г.Наранцэцэг

  • -52 кг жинд Б.Хорлоодой

Б.Хорлоодой анх удаа түрүүлээ
Б.Хорлоодой анх удаа түрүүлээ

  • -57 кг жинд Б.Алтанцэцэг
  • -63 кг жинд Б.Ганхайч

Улсын зургаан удаагийн аварга Б.Ганхайч
Улсын зургаан удаагийн аварга Б.Ганхайч

Эрэгтэй жин:

  • -60 кг жинд Л.Өнөбoлд

Л.Өнөболд шилдгүүдийг ялж анх удаа улсын аварга боллоо
Л.Өнөболд шилдгүүдийг ялж анх удаа улсын аварга боллоо

  • -66 кг жинд Г.Хэрлэн

Улсын дөрвөн удаагийн аварга Г.Хэрлэн
Улсын дөрвөн удаагийн аварга Г.Хэрлэн

  • -73 кг жинд Ц.Цогтбаатар

Улсын дөрвөн удаагийн аварга Ц.Цогтбаатар
Улсын дөрвөн удаагийн аварга Ц.Цогтбаатар

Тэмцээний хоёр дахь өдөр үлдсэн долоон жингийн барилдаан боллоо. Энэ өдөр олимпийн медальтнууд барилдсан тун сонирхолтой барилдаануудаар дүүрэн байлаа. Х.Цагаанбаатар аварга -90 кг жинд финал хүртлээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан ч Алтанбаганад дийлдэн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Олимпийн аварга МУГТ Н.Түвшинбаяр финалд ОУХМ Ө.Дүүрэнбаярыг тэнцүү барилдаанд торгуулиар хожлоо. 

  • -70 кг жинд Ц.Наранжаргал ес дэх удаагаа түрүүлэв.
  • -78 кг жинд О.Мөнхцэцэг

Улсын гурван удаагийн аварга О.Мөнхцэцэг
Улсын гурван удаагийн аварга О.Мөнхцэцэг

  • +78 кг жинд Б.Мөнхтуяа
  • -81 кг жинд О.Ууганбаатар 

Улсад найм дахь удаагаа түрүүлж буй О.Ууганбаатар
Улсад найм дахь удаагаа түрүүлж буй О.Ууганбаатар

  • -90 кг жинд Г.Алтанбагана

Улсын гурван удаагийн аварга Г.Алтанбагана
Улсын гурван удаагийн аварга Г.Алтанбагана

  • -100 кг жинд Б.Серик
  • +100 кг жинд Н.Түвшинбаяр

Домогт аварга Н.Түвшинбаяр
Домогт аварга Н.Түвшинбаяр

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.