Токүшорюү 98 жилийн дараа Нара мужаас төрж буй түрүү бөх

 

Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны Хацү башёгийн дээд зиндаанд макүүчигийн хамгийн доод эрэмбэтэй бөх болох "Кисэ" дэвжээний Токүшорюү 14 даваа 1 унаатайгаар анх удаа түрүүлж эзэн хааны цом өргөлөө.

74670557 185435292508171 5621417590708267438 n 01

Түрүү бөхийн онцлох амжилтууд:

  • Токүшорюү энэ башёд маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэн барилдсан ба хамгийн доод эрэмбээс түрүүлсэн нь 20 жилийн дараах тохиолдол болж байна.
  • Нара мужаас 98 жилийн дараа түрүүлсэн бөх боллоо.
  • Түүний хувь 33 нас 5 сартайдаа макүүчид анх удаа түрүүлсэн нь хамгийн ахмад настай түрүү хүртсэн бөхчүүдийн жагсаалтын Кёкүтэнхо Цэвэгням, Тамаваши Мөнх-Оргил нарын дараа 3-т бичигдлээ.
  • Шүкүншо буюу техниктэй бөхийн шагнал, Кантошо буюу дайчин бөхийн шагнал гэсэн тусгай шагналууд анх удаа хүртсэнээр хамгийн ахмад насандаа тусгай шагнал хүртсэн хүмүүсийн жагсаалтын 4-т бичигдлээ. 

83671011 2704570979662770 5004374457393872896 o

Энэ оны эхний Хацү башёд манай 23 бөх банцүкэд бичигдсэнээс хоёр аварга, Гочозан Ууганбаатар нар башёг дундаас нь өнжиж, Араваши зодог тайлж, 19 бөх 5 зиндаанд барилдсанаас жүрёо зиндааны түрүү, есөн бөх маань качикоши буюу тавин хувийн амжилт үзүүллээ.

Анх удаа дээд зиндаанд барилдсан Кирибаяма Б.Лхагвасүрэн 11 давж дайчин бөхийн тусгай шагнал хүртсэн бол мэргэжлийн сумод анх удаа барилдсан Дэванорюү Т.Тэмүүлэн зургаан даваатайгаар башёг дуусгаж ирэх башёд зиндаа ахина. 

Макүүчи зиндаа

Тамаваши Б.Мөнх-Оргил /Китанаоми/ 5:10
Азүмарү С.Тодбилэг /Таманой/ 7:8
Кирибаяма Б.Лхагвасүрэн /Мичинокү/ 11:4 

Жүрёо зиндаа

Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/ 7:8
Миторюү Б.Төрболд /Нишикидо/ 6:9
Дайшохо Ч.Шижирбаяр /Оитэказэ/ 9:6
Ичиножо А.Ичинноров /Минато/ 6:9
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /Томозүна/ 10:5
Tэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Исэгэхама/ 13:2
Хошорюү С.Бямбасүрэн /Тацүнами/ 8:7
Сакигакэ Я.Баттүшиг /Шибатаяма/ 6:9

Макүшита зиндаа

Гочозан Д.Ууганбаатар /Минэзаки/өнжсөн/
Сэйро А.Өнөболд /Шикорояма/ 3:4
Кёкүтосэн Э.Энхманлай /Накагава/ 3:4
Кагамио Б.Нанжид /Кагамияма/ 3:4
Саданохикари Д.Наранцогт /Сакайгава/ 2:5

Санданмэ зиндаа

Ёүшояма Б.Анхбаяр /Токицүказэ/ 5:2
Хокүтэнкай Г.Сүхбат /Оноё/ 5:2
Дайтэнма Н.Чинзориг /Азүмазэки/ 5:2

Жонокүчи зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн /Дэваноүми//Анх удаа/ 6:1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.