ВИДЕО: Амны хаалтын хөх өнгийг гадагш нь харуулж зүүнэ

ДЭМБ-ын зөвлөх Сето Винг Хонг амны хаалт зүүх нь аливаа вирус халдахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Амны хаалтыг зүүхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай хэмээв. 
-Хамгаалах хэрэгсэл буюу амны хаалтыг зөв сонгох нь чухал. Амны хаалтын гадна нь тал нь хөх өнгөтэй байгаа нь.
-Хүн ханиалгавал амны хаалтны дотор талд шингэнэ. .
-Хүмүүс хамраа ил гарган зүүсэн байхыг олон харж байсан биз. Ингэвэл буруу болно. Тэгэхээр хамраа заавал бүтүүлнэ. Зарим хүмүүс дан цаасан давхарга бүхий амны хаалтыг хэрэглэдэг. Тэдгээрт халдвараас хамгаалах ямар ч үйлчлэл байхгүй.
-Амны хаалтны нэг хэсэгт уян төмөр байдаг. Энэ нь амны хаалтыг зүүхэд дээд талд нь байрлах ёстойг харуулж байна.
-Амны хаалтаа зүүгээд уг уян төмрийн хэсгийг нь сайн чимхээд хамар луугаа дарж өгнө,  дараа нь доод хэсгийг битүүлнэ.

-Таны амны хаалт доош унжсан эсэхийг шалгаж бай. Хэн нэгэн амны хаалтаа ийм байдалтай зүүсэн байвал хамраа далдлах хэрэгтэй гэж заавал хэлээрэй.
-Эмч нар амны хаалтаа доошлуулчихаад таньтай яриад байдаг уу? Тэгж байвал бас буруу.
-Амны хаалтыг зөв тайлах нь бас маш чухал. Амны хаалт зүүх хугацаанд бохирдсон гэдгийг санаарай.
-Тиймээс тайлахдаа гараа бохирдуулж болохгүй. Тайлсны дараа хаяна. Дараа нь гараа ариутгана.

83286979 2434854226627028 1289022996672937984 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.