СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн 13 дахь өдрийн тоймыг толилуулж байна.
Хацу башёгийн 13 дахь өдөр сумогийн ертөнцөд өрнөсөн үйл явдлын тойм:
- Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ башёд уналгүйгээр 13 давж Жүрёо зиндаанд түрүүллээ. Хэдийгээр башё дуусахад хоёр өдрийн барилдаан дутуу байгаа хэдий ч тэрээр түрүүлэх болзлоо хангасан нь түүний ард бичигдэж буй бөхчүүд нь 9 даваа, дөрвөн унаатай байгаа юм.
- Мөн түүнчлэн их аварга Асашорюү Д.Дагвадоржийн удмын бөх Тацүнами дэвжээний Хошорюү С.Бямбасүрэн тавин хувийн амжилтаа үзүүллээ.
- Харин Минэзаки дэвжээний бөх Араваши Э.Дөлгөөн сумо бөхөөр 17 жил барилдсаны эцэст зодог тайлж буйгаа зарлалаа.
- Озеки Гоэйдо 33 башё озэки цолтой барилдсаны эцэст Хацу башёгийн 13 дахь өдөр маэгаширагийн 6-аас барилдаж буй Асанояамад өвдөг шороодсоноор таван даваа, найман унаатай болж цолоо хураалгахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.