Tesla зах зээлийн үнэлгээгээрээ Volkswagen-ыг давлаа

Америкийн цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla брэндийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларыг давснаар Volkswagen брэндтэй байраа сэлгэж дэлхийн хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч компани болсон байна.

Харин энэ долоо хоногийн лхагва гарагт хувьцааны ханш дахин дөрвөн хувиар нэмэгдсэнээр Японы Toyota корпорацийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Toyota-ын зэх зээлийн үнэлгээ 230 тэрбум ам.доллар давжээ.

Автомашины салбарын зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар Элон Маск Tesla цахилгаан машинхаа үйлдвэрийг Хятадын Шанхай хотод нээсэн нь богино хугацаанд хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн байна. . Хэдийгээр хувьцааны ханш өссөн ч борлуулалтаараа өрсөлдөгчдөө гүйцэхэд багагүй хугацаа шаардлагатай.

Volkswagen өнгөрсөн жил бараг 11 сая машин борлуулсан бол Toyota 2019 оны эхний 11 сард есөн сая машин заржээ. Tesla хэзээ ч жил бүрийн ашиг орлогоо албан ёсоор зарладаггүй ба цахилгаан машины зай хураагуур шатсан болон хурдны асуудлаар үйлчлүүлэгчид гомдол мэдүүлсээр ирсэн юм.

tESLA

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.