LIVE: Г.Батхүү агсанд хийсэн задлан шинжилгээгээр боолтын улмаас үүдсэн улайлт илэрчээ

УИХ-ын гишүүн, төр, нийгмийн зүтгэлтэн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан ууган хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг болон хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг нар өнөөдөр "Монголньюс" дээр анх удаа хэвлэлийнхэнд хандлаа. 

 

Хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг: 

-Хэрэг гараад найман сар өнгөрлөө. Хэргийн явц удаан байна. Иймд та бүхэндээ үнэн, зөв мэдээлэл өгөхөөр энд ирээд байна. Шинжээчдийн олон хуудас дүгнэлт гарсан. Анхаарал татсан хоёр зүйл нь, баруун нүдэнд цус хурсан, хүзүүний зүүн талд улайлттай гарсан. Баруун нүдний чиглэлд хүчтэй цохилт ирсэн. Хүзүүний улайлт нь боолтын улмаас үүсдэг улайлт байсан. 

Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн улмаас цус харвасан нь тогтоогдсон. Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Харин, . Шүүх шинжилгээний газар олон зүйлийг дутуу хийсэн. Ар гэрийнхэн нь MRI, рентгенд зураг авахуулъя гэхэд зөвшөөрөөгүй. 

 

Ууган хүү Б.Ганхөлөг: Өнөөдөр бид хоёр гэр бүлээ төлөөлөн мэдээлэл хийхээр ирлээ. Энэ сарын 17-нд хэрэг гарсны найман сар өнгөрлөө. Бага дүү маань хоол унд идэж чадахгүй байна. 

Бид энэ хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Зүүн талаараа унасан хүний баруун нүд яахаараа улайж хавддаг юм бэ?!

82914828 217545752600382 8113244233470574592 n 

Охин Б.Цэлмэг: Аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ, өвөө хоёр маань өдөр бүр аавын зурагны өмнө олон цагаар сууж, залбирч, ээж маань насаараа ханилсан ханиа алдаж, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноос гарч, бид үнэхээр бэтгэрч байна. Орой ороод ирэх юм шиг санагдаад, дуу нь хааяа чихэнд сонсогддог. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.