Чөлөөт бөхийн "Бага дэхийн аварга"-д манай улс шилдгүүдээ сойно

 

18 UWW  HS TeamMongolia 01 01

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон байдаг. 31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ. “Алтан Гранпри”-д зодоглох монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальтнууд байх юм.

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Нэгдүгээр сарын 23-ны өдөр

12.00-17.00 – Урьдчилсан барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

18.00-20.00 – 1/2 финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

Нэгдүгээр сарын 24-ний өдөр

12.00-18.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

12.00-18.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

18.30-19.15 – Нээлтийн ёслол

19.15-21.15 – Финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

21.15-21.45 – Шагнал гардуулах ёслол

Нэгдүгээр сарын 25-ны өдөр

12.00-19.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

12.00-19.00 – Урьдчилсан болон 1/2 финал: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

19.00-21.00 – Финал: эмэгтэй - 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

21.00-21.30 – Шагнал гардуулах ёслол

Нэгдүгээр сарын 26-ны өдөр

12.00-14.00 – Дагах барилдаан: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

14.00-17.00 – Финал: эмэгтэй – 68, 72, 76 кг, эрэгтэй - 74, 86, 92, 97 кг

17.00-17.30 –​ Шагнал гардуулах ёслол

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.