Хятадад титэм вирусээр хоёр хоногт 139 хүн халдварлажээ

Манай орны урд хөрш БНХАУ-д өнгөрсөн амралтын хоёр хоногт нууцлаг титем вирусээр 139 хүн шинээр халдварласныг эх сурвалжууд мэдээллэж байна. Мөн нууцлаг халдвар анх илэрсэн Ухань хотоос гадна хүрээгээ тэлж, бусад томоохон хотуудад тархсан болохыг онцолжээ.

Нийслэл Бээжин, Шэнзэн хотуудад шинээр халдварууд илэрсэн байна. Одоогоор . Халдварын тохиолдол өнгөрсөн хоёр хоногт эрс нэмэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тайлбарлахдаа халдварын шинж тэмдгийг илрүүлэх, хайх ажил эрчимжсэнтэй холбоотой гэж үзсэн байна.

Хамгийн эхлээд өнгөрсөн оны 12 дугаар сард Ухань хотоос илэрсэн, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй учир битүүлэг титэм вирус хэдийнээ Тайланд болон Япон улсуудад бүртгэгдсэн. .

Хүнээс хүнд халдахдаа тун ойрын холбоо хамааралтай тохиолдолд л халдварлаж байгаа тул мал амьтнаас гаралтай байж болзошгүй гэж таамаглаж байна. Түүхий мах, өндөг зэрэг амьтны гаралтай ханиад ихэвчлэн ийм шинж тэмдэгтэй байдаг гэж үзжээ.

 110569806 9ac4763d 4c70 4d9e aeb9 8b1358e0914c

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.