Дэлхийн 330 гаруй брэнд ноолуураас татгалзжээ

Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллага өнгөрсөн жилийн зун ноолуурыг нь самнахын тулд ямааг хэрхэн тарчлаан зовоож буй бичлэгийг хийж, дэлхийн хувцас үйлдвэрлэгч томоохон брэндүүдэд хандан ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалсан юм. Харин манай улсад дуучин Номинжин ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалснаар PETA-ын бичлэг болоод энэ тухай асуудал олны анхаарлыг татсан билээ.

82532490 2836239486397279 7984048739578806272 n

Амьтны эрхийг хамгаалах Манай иргэд дуучин Номинжингийн бичлэг гарснаас хойш дэлхийн томоохон брэндүүд ямааны ноолуураас татгалзсан мэт эндүү, ташаа ойлголттой байгааг дурдах нь зүйтэй болов уу.

PETA-ын албан ёсны цахим хуудсанд нийтэлснээр тэдний амьтдын эрхийг хамгаалах амжилттай үйл ажиллагааны дүнд томоохон хувцас үйлдвэрлэгчид амьтны үс, ангор, арсьнаас хэдий нь татгалзсан ба энэ удаад кашмер буюу ноолууран материалыг ашиглахгүй байхыг загвар зохион бүтээгчид, хувцас үйлдвэрлэгчдэд хандан уриалсан нь үр дүнд хүрч, тэднийг сонсож байна гэжээ.

goat 602x426

Дэлхийн ноолуурны 90 хувийг Монгол, Хятад улсууд ханган нийлүүлдэг. Ноолуурыг нь авахын тулд ямааг хурц иртэй самаар самнаж, өвтгөн орилуулж, айдаст автуулдаг ба зарим тохиолдолд шархлуулж, толгойг нь алхаар цохих, хүзүүг нь нугалах зэргээр тамлан нядалдаг. Тиймээс ноолуур бол хүрээлэн буй орчинд харш бүтээгдэхүүн гэжээ. хэмээн мэдэгдсэн байна.

Ноолууран бүтээгдэхүүнээс татгалзсан брэндүүдэд

H&M
ASOS
VAUDE
KnowledgeCotton Apparel
Columbia Sportswear Company
Mountain Hardwear
Australian Fashion Labels
OneTeaspoon
Le Château
Blutsgeschwister
Mexx
Sorel
PrAna
Bristol
Jerome’s Menswear
Onia
VeldhovenGroup
Lochaven of Scotland
NKD
REWE Group
Scotch & Soda
MS Mode
America Today
CoolCat
DIDI
Kiabi
Cache Cache
Bonobo
Morgan
Scottage
Bréal
34 Heritage
Mavi
Eflatun Giyim Yatırım Tic. A.Ş.
Wehkamp
Ontour
Tumble ‘N Dry
Claudia Sträter  зэрэг багтжээ.

Эх сурвалж: PETA

Энэ талаар Монголын ноос ноолууран салбарын хүмүүсээс дараах байр суурийг авсан бичлэгийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.