Цагаан зудтай зургаан аймаг өвөлжиж байна

Энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна.  байгаагаас хамгийн их нь Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаар 20-30 см зузаан, нягт нь 0.13-0.26 г/см3 байна. 

Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Тэс, Улаангом, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Сонгино, Улиастай, Цэцэн-Уул, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу, Хөвсгөл аймгийн Тариалан, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Булган аймгийн Бугат, Орхон, Хангал, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Адрага, Баян-Овоо, Баянмөнх, Батноров, Биндэр, Галшар, Гурванбаян, Өмнөдэлгэр, Өлзийт, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Дорноговь аймгийн Иххэт сумын нутгаар 10-19 см зузаан, нягт нь 0.11-0.24 г/см3, Бусад нутгаар 0-9 см зузаан цастай байна.

DzudRisk VH 20200109 637x1024

ЗУДЫН ҮНЭЛГЭЭ 1024x1018

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.