Австралийн түймрийн гамшгийг илэрхийлсэн бүтээлээр монголчууд тэргүүн байр эзэлжээ
БНХАУ-ын Харбин хотын мөсөн урлалын фестиваль 25 дахь жилдээ энэ сарын 13-нд зохион байгуулагдаж байна.
“Sun Island International Snow Sculpture Art Expo Park”-т зохиогдсон тус фестивальд дэлхийн 10 улсын 25 баг оролцсоноос Монголын уран бүтээлчдийн баг түрүүлжээ.
Манай улсын уран бүтээлчид “Биднийг авраач-Save me” гэсэн нэртэй, байгаль дэлхийг хайрлан хамгаалах тухай сэдэв бүхий бүтээлээрээ ийнхүү амжилттай оролцсон юм байна. Тус барималд Австралийн түймэрт өртөж найман мянга гаруй зүйл нь устаж үгүй болоод байгаа коала баавгай, кенгуруг дүрсэлжээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.