Монгол Улсын Ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар бүр орон нутагт ажиллаж, Засгийн газраас явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийг танилцуулан, иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг юм.

. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа ажлын хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг үүрэг болгов.

a4eb280789cdc76dd7c4a4e6904b4658

Аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн байдал болон иргэдийн ая тухтай амьдрахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.. 2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил 92.5 хувийн биелэлттэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 хүүхдийн цэцэрлэг барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байна.

Аймгийн хэмжээнд дундаж цалин 918 мянган төгрөг байгаа нь улсдаа дөрөвдүгээр байранд ордог гэсэн үг юм. Мөн ажилгүйдлийн түвшин жил бүр буурч байгааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцууллаа.

Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхай нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээгээрээ Багануурын нүүрсний уурхайн дараа ордог. Жилдээ 1,7-1,9 сая тн нүүрс олборлож ТЭЦ-4-д нийлүүлэн төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

6e55318991f2b4016cd74fc6ed152543

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо аймгийн төвийн Сүмбэр сумын иргэдтэй уулзаж байна. Уулзалтын дараа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудтай уулзана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.