ВИДЕО: Чансаа доогуур тамирчид шилдгүүдийг "мулталсаар"

 

82588356 10156588461832062 8483107571253641216 o 01 

Одоогийн байдлаар шилдэг 16 тамирчдын нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба бооцоо тавигчдын "алдагдал"-д оруулахуйц тоглолтууд үргэлжилсээр. Ингэж хэлэхийн учир нь болж өнгөрсөн дөрвөн тоглолт бүрд чансаа доогуур тамирчин нь чансаа өндөр тамирчнаа хожиж байгаа юм. 

Нейл Робертсон /Д.Ч-5/ 5:6 Стефен Магуир /Д.Ч-15/

/Д.Ч- Дэлхийн чансаа/

82342840 10156590186287062 1844958753103806464 o

2010 оны дэлхийн аварга бөгөөд 2012 оны Мастерс тэмцээний аварга Нейл Робертсон дээр бооцоо тавигчдын дийлэнх нь бооцоогоо тавьсан гэхэд болно. Учир нь чансааны хувьд Нейл Робертсон хамаагүй өндөр буюу дэлхийн чансааны 5-д бичигдэж байгаа. Гэвч хоёр тамирчны хувьд өмнө нь 27 удаа учраа тааран тоглоход 17 удаад нь Стефен Магуир хожиж байсан гэдгийг мартаж болохгй.

Энэ удаагийн тоглолтод Нейл Робертсон тоглолтыг хошуучилж эхэлсэн ч Стефен Магуир төгсгөлийн тун сайн хийж чадлаа. Эхний 4 фреймийн дараа Нейл Робертсон 4:0 гэсэн хошуулчилж байсан ч Стефен Магуир төгс эргэн ирэлтийг хийж чадлаа. 

Марк Аллен /Д.Ч-7/ 1:6 Девид Гилберт /Д.Ч-11/

2018 оны Мастерс тэмцээний аварга Марк Аллен энэ удаа Девид Гилбертийн эсрэг юу ч хийж чадсангүй. Өнгөрсөн оны World Open тэмцээний шөвгийн 16-д Девид Гилберт 5:3 харьцаагаар Марк Алленийг буулган авсан тэр сэтгэлзүйгээрээ тоглосон байж мэднэ. 

Манай сайт Мастерс тэмцээний мэдээлэл, тоглолтуудыг тогтмол толилуулж байгаа ба Али Картер /Д.Ч-17/ 6:4 Марк Селби /Д.Ч-4/, Жое Перри /Д.Ч-16/ 6:3 Динг Жунхуй /Д.Ч-9/ тоглолтуудыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.