ТОЙМ: Какүрюү аварга эхний өдөр өвдөг шороодлоо

 

HATSU basho LIVE 01

Дээд зиндаанд хоёр аваргаараа манлайлуулсан манай таван бөх барилдаж байгаагаас Какүрюү М.Ананд аваргаас бусад нь өрсөлдөгчдөө давлаа. М.Ананд аваргын хувьд маэгаширагийн 1-ээс барилдаж буй Эндотой 15 дахь удаагаа учраа таарч гурав дахь удаагаа ялагдлаа. Хакухо их аварга Комусуби Дайешотой барилдан сүүлд ялагдсан хариугаа авлаа.

Энэ башёгд маэгаширагийн 3-аас босон барилдаж буй Тамаваши Э.Мөнх-Оргилын хувьд Секиваке  Такаясүтай барилдан мөн л давлаа. Тэд хоорондоо 27 дахь удаагаа учраа тааран барилдаж буй нь энэ бөгөөд адваа унааны харьцаа Тамаваши 13, Такаясү 14 даваад байна. 

Өчигдрийн нэгэн сонирхолтой барилдаан бол макүүчид анх удаа дэвшин барилдаж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн уран сайхан барилдаж Кайсейгээр анхны даваагаа авлаа. 

Харин жүрёо зиндаанд Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ, Дайшохо Ч.Шижирбаяр нар эхний даваагаа аваад байгаа бол Ичиножо А.Ичинноров өвдөг шороодлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.