ВИДЕО: З.Шинэчагтага: Хятад тамирчныг нам цохисондоо баяртай байна
Холимог тулааны ONEFC холбооны OneWarriorSeries тулаанд 100.000 ам.долларын гэрээг үзэглэсэн Монголын анхны тулаанч Ширэн Бээлий, ZorkysMMA багийн тулаанч З.Шинэчагтага Хятад тулаанчыг нам цохилоо.
Тулаан таван минутаар гурван үе явагдах байсан хэдий ч Монгол тулаанч З.Шинэчагтагад 50 секунд хангалттай байлаа. З.Шинэчагтага тулааны дараа өөрийн цахим хуудаснаа "Өрсөлдөгчөө ялсандаа тэр дундаа Хятад тамирчныг нам цохисондоо баяртай байна. Маш гоё ялалт байлаа" хэмээн бичсэн байна.
Түүний тулааныг One FC холбоо үзүүштэй тулаанаар онцлон зарласан байна. Өрсөлдөгч тамирчин нам цохиулан унасныхаа дараа шүүгчийн хөлийг өчих оролдлого хийсэн нь цохилт хэр хүнд туссаны шууд илрэл гэлтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.