Ливерпүүл клуб болон тамирчидынх нь манлайлал үргэлжилсээр

 

liv 01 01

Ливерпүүл клуб энэ улиралд лигтээ 20 тоглолт хийхдээ нэг ч хожигдоогүй ба 19 дэх хожлоо авлаа. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сард одоо хүснэгтийн 5-т эрэмбэлэгдэж буй домогт Манчестер Юнайтедийн талбайд зочлон тоглохдоо тэнцсэнээс бусад бүх тоглолтдоо ялалт байгуулсан юм.

37 тоглолт дараалан хожигдоогүй үзүүлэлт нь Английн премьер лигийн түүхэнд 3-т орох үзүүлэлт юм. Тэдний урд Челси 40, Арсенал 49 тоглолт дараалан хожигдоогүй үзүүлэлтээр тэргүүлж байна. 

ENTqQqeU4AAXz76

Мөн түүнчлэн тус багийн Александр Арнолд болон Андрью Робертсон нар Премьер лигт гоолын дамжуулалтаараа тэргүүлж байна. Александр Арнолд 20, Андрью Робертсон 17 гоолын дамжуулалтаар тэргүүлж байна.

ENTwA0zU0AE8CE0

Тус багийн хаалгач Алиссон "Алтан Самба" шагналыг гардан авлаа. Тус шагнал нь Бразил тоглогчдоос Европын тавцан дахь шилдэг тоглогчид олгодог шагнал юм. 

ENTRs TU4AAgs f

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.