АНУ даяар амт, үнэртэй цахилгаан тамхийг хорилоо

 

АНУ-ын нутаг дэвсгэр даяар төрөл бүрийн жимсний амт, үнэртэй цахилгаан тамхийг хориглох болсныг эрх баригчид мэдэгджээ. Учир нь өсвөр насны хүүхдүүд цахилгаан тамхийг ихээр хэрэглэх болсон нь тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад эрх баригчид ихээхэн сэтгэл зовох болжээ.

Хэрэглэхийг хориглосон цахилгаан тамхины төрөлд гааны навч, жимсний амт үнэртэй цахилгаан тамхинууд багтсан байна. Харин .

Америкаас гадна Өмнөд Солонгос, Энэтхэг, Бразил, Хятад улсуудад цахилгаан тамхийг хориглох шийдвэр гарсан байна. Тус улсад цахилгаан тамхинаас болж 55 хүн амиа алдаж, 2,500 гаруй иргэн эмнэлэгт хэвтжээ.

Мэргэжилтнүүд ийм төрлийн тамхийг шалгаж үзээд найрлагад нь цууны хүчлийн давс, зарим тохиолдолд марихуан холих тохиолдол гарч байсан гэжээ.  Ерөнхийлөгч .

Засгийн газрын шийдвэр 30 хоногийн хугацаанд хэрэгжих ёстой бөгөөд зарим үйлдвэрлэгчид хэдийнээ зах зээлээс жимс, гааны навчны амт үнэртэй цахилгаан тамхиа татаж эхэлжээ. Америкийн эрх баригчид мөн цахилгаан тамхи худалдаж авах хэрэглэгчийн насыг 21 болгож нэмсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.