Судан: Осолдсон цэргийн онгоцонд дөрвөн хүүхэд байжээ

 

Суданы баруун Дарфур мужид цэргийн онгоц осолдож багадаа 18 хүн амиа алдсан талаар мэдээлжээ. Осолдсон цэргийн онгоцон дотор байсан зорчигчдын дунд дөрвөн хүүхэд байсныг эх сурвалж онцолсон байна.

Нисэх онгоц мужийн нийслэл Эл Женейна хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй, таван минутын дараа осолджээ. Ослын газарт аврагчид болоод түргэн тусламжийн баг ирж ажиллажээ. .

Армийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр онгоц осолдох үед амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүдээс гадна нислэгийн багийн долоон гишүүн, дөрвөн энгийн иргэн багтжээ. .

Энэ долоо хоногт баруун Дарфур мужид гарсан үндэстэн, овог аймаг хоорондын мөргөлдөөний улмаас багадаа 48 хүн амь эрсдэж, 241 хүн шархаджээ.

 

bf71aa0d e827 45e1 b4e6 55803889ff2f wide fallback

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.