Үхрийн ястай мах нэг кг нь 8500 төгрөгийн үнэтэй байна

Энэ долоо хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7622 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9748 төгрөгийн үнэтэй байна. .

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна. Түүнчлэн хонины ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Таван эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад  монгол төмс 0.4 хувиар буурч 809 төгрөг,  монгол лууван 5.6 хувиар өсч 1331 төгрөг, .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.