Брюс Лигийн охин аавынх нь зургийг ашигласан зоогийн газрыг шүүхэд өгчээ

 

Орчин цагийн тулааны урлагийн гол төлөөлөгч болсон Брюс Лигийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан Real Kunfu түргэн хоолны сүлжээ зоогийн газрыг шүүхэд өгчээ. .

Брюс Ли Энтерпрайсес компанийг удирддаг их мастерын охин Шэннон Ли албан ёсоор шүүхэд хандсан байна. Сүлжээ зоогийн газар тулааны их мастерын зургийг хаяг, сурталчилгаанаасаа нэн даруй авч буулгахыг шаардаж, нөхөн төлбөрт 30 сая ам.доллар нэхэмжилжээ.

Харин Real Kunfu зоогийн газраас уг логог ашиглах зөвшөөрлийг орон нутгийн эрх баригчид олгосон хэмээн хариу мэдэгдсэн байна. .

Ойрын жилүүдэд Хятадын Засгийн газар тулааны их мастер Брюс Лигийн зураг, мэдээллийг ашиглахад оюуны өмчийн эрхийг дэлхий даяар хамгаалахад хатуу хяналт тавихаа мэдэгдээд байгаа юм.

 

shannon lee

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.