Саудын Арабын сэтгүүлчийн үхэлд буруутай 5 этгээдэд цаазын ял оноожээ

 

Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашоггийн аллагын хэрэгт буруутай гэх таван этгээдэд цаазаар авах ял оноосныг шүүх шатны байгууллага танилцууллаа. Жилийн өмнө уг хэрэгт холбогдуулан гурван этгээдэд хорих ял оноосон юм.

Жамал Кашогги нь Саудын эрх баригчид, Засгийн газрыг хурцаар шүүмжлэн буруутгаж Вашингтон Пост сонинд нийтлэлээ гаргадаг алдартай сэтгүүлч, сурвалжлагч байсан ч Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын байранд алагдсан. .

Гэвч энэ шийдвэр барууны эрх баригчдад таалагдаагүй нь ойлгомжтой. Шүүх хуралдаан ил тод бус, хаалттай хаалганы цаана өрнөсөн ба олон улсын стандарт, дүрэм журмын дагуу явагдаагүй тул шударга бус болсон хэмээн Human Rights Warch байгууллага үзжээ. Түүнчлэн аллагын жинхэнэ захиалагчид эрх чөлөөтэй явж байхад захиалгын дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд цаазын ял аваад өнгөрч байгаа нь тоогүй гэж НҮБ-ын тусгай мэргэжилтэн Агнес Калламард дүгнэсэн байна.

Кашоггийн аллагын хэргийн захиалагчаар хамгийн их сэрдэгдэж буй хүн бол Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммад Бин Салман юм. Тэрээр өнгөрөгч 10 дугаар сард хэрэгт холбогдолгүй хэмээн байр сууриа хамгаалахдаа Саудын удирдагчийн хувиар хариуцлага хүлээж, хамтран ажиллахаа мэдэгдсэн байдаг.

 

http%3A%2F%2Fcom

 

Жамал Кашогги нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр амиа алдсан ба түүний аллагыг сэтгүүлчийг эх оронд нь буцаан авчрах үүрэгтэй Истанбулд очсон хэлэлцээрийн багийн удирдагч захиалсан гэж Саудын Арабын дэд прокурор Шалаан Шалаан жилийн өмнө мэдэгдэж байсан юм. Тэрээр даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ аллагыг урьдчилан төлөвлөөгүй, гэмт этгээдүүд түүний аминд хүрэх зорилго эхнээсээ агуулаагүй байсан талаар мэдэгдэл хийсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.