СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-12-19

LIVE: Шинэ жилийн бэлгэнд хугацаа нь хэтэрсэн 177 нэр төрлийн бүтээгдэхүүн орсон байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

МХЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас энэ талаарх мэдээллийг тодрууллаа. 

Жил бүр баяр ёслолын үеэр МХЕГ-аас улсын хэмжээнд хяналт шалгалт хийдэг. Энэ удаагийн шалгалт 12 дугаар сарын 02-ноос эхэлсэн явагдаж байна. Эхний ээлжинд 775 ААНБ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 336 байгууллагыг шалгахад 2500 гаруй зөрчил илэрсэн. Нийтдээ 10 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр очихоос нь өмнө устгалд оруулсан. 

Гол илэрч буй зөрчил чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн их илэрсэн. Бялуу, өндөг, хиам гэх мэт. Мөн хүүхдийн бэлэг дунд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн хийх зөрчил маш их байна. 

Орон нутагт энэ зөрчил маш ихээр илэрч байна. Жишээ нь хиамыг хотоос худалдаж аваад машинд ачиж явдаг. Очоод зарах хугацаанд хадгалалт, тээвэрлэлтийн стандарт зөрчигддөг. 

2017 оноос МХЕГ-аас согтууруулах ундаа зардаг 19 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэтэл тусгай зөвшөөрөлгүй компаниуд бүтээгдэхүүнээ гаргаад зах зээлд зарж байгаа зөрчил илэрсэн. "Мөнхжин Од" ХХК-ийн "Хандгай 39", "Морьт хангай" ХХК-ийн "Морьтон" архи гэх мэт. 

-Хөдөө орон нутаг хоолны хордлого ихээр гарч байгаа мэдээлэл гарч байна. Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа ресторануудад хяналт хир тавьж байна вэ?

-Иргэд маань өөрсдөө зориулалтын гал тогоо, стандарт мөрддөг газруудаар үйлчлүүлэх хэрэгтэй байна. Шинэ жил дөхөх үед өмнө нь бэлтгэсэн зүйлээ гэртээ бэлдэж хадгалж байгаад хэрэглэдэг. Жишээ нь 12 дугаар сарын 28,29-нд худалдаж авч бэлдчихээд он гарсны дараа хэрэглээд хордлого болдог. 

-Хүүхдийн бэлэг дунд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн хийдэг зөрчил жил бүр гардаг. Энэ жил хир байна?

-Хэрэглэгчид бэлгээ худалдаж авахдаа он сарыг харах хэрэгтэй, гадаа ил зарж буй бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэггүй. Буух эзэнтэй буцах хаягтай газраас бэлгээ худалдаж авбал дараа нь гомдол гаргахад хүртэл амар. Сахарын агууламж өнөдртэй бүтээгдэхүүн сонгохоос илүү оюун ухааныг хөгжүүлэх тал руу чиглэсэн бүтээгдэхүүн сонгож байвал танд хэрэгтэй шүү дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.