СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аун Сан Су Чи Мьянмар улс буруугүй гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Мьянмар улсын Засгийн газар Рохинжа исламын шашинтнуудын эсрэг геноцид буюу үй олноор нь хомроголон устгах гэмт хэрэг үйлдсэн гэж НҮБ-ын олон улсын шүүх үзсэн юм. Шүүх хуралдаанд Нобелийн шагналт, Мьянмар улсын хүний эрхийн төлөө тэмцэгч хатагтай Аун Сан Су Чи улсаа төлөөлөн оролцож байгаа.

Тэрээр олон улсын шүүхийн өмнө Засгийн газар геноцидийн гэмт хэрэг үйлдээгүй хэмээн хамгаалж байна. Мөн уг хэрэг Мьянмар улсын эсрэг зөв бус, бүрэн дүүрэн баримтгүй, дутуу дулимаг хэрэг хэмээн мэдэгдсэн байна.

2017 онд тус улсын Ракхайн мужид амьдардаг Рохинжа исламчуудыг олон мянгаар нь устгаж, 700,000 гаруй хүн хөрш Бангладеш улс руу дүрвэсэн юм.

Аун Сан Су Чи уг хэргийг дотоодын зэвсэгт мөргөлдөөн бөгөөд рохинжачууд Засгийн газрын аюулгүй хүчний постууд руу зэвсэглэн халдсан гэжээ. Тухайн үед.

Мьянмарт болж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн цоллуулж ирсэн хатагтай Аун Сан Су Чи чимээгүй өнгөрсөн нь олон улсын зэмлэл шүүмжлэлийг дагуулсан юм. Мөн олон улсын шүүх дээр улс орноо хамгаалж буй түүний яриаг зурагтаар үзэж байсан Бангладеш дахь дүрвэгчид худлаа, тэр худал ярьж байна, худалч хэмээн хашгирч байсныг эх сурвалж мэдээлэв.

 

 

Баруун Африкийн Гамби улсын Засгийн газар бусад исламын шашинтай хэдэн арван улсын нэрийн өмнөөс Мьянмар улсыг олон улсын шүүхэд өгсөн юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.