СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаан арлын галт уул дахин идэвхжиж хайгуулын ажил саатжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Шинэ Зеландын галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг Цагаан аралд галт уул дэлбэрч одоогоор зургаан хүн амиа алдаж, найман хүн сураггүй хэвээр байгаа юм.

Галт уул оргилох үед аялагч жуулчид ойр орчимд нь байснаас түлэгдэж бэртсэн 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. .

Галт уул дахин идэвхжиж эхэлсэн тул сураггүй болсон найман хүний цогцосыг эрж хайх ажилд саад учруулж байна гэжээ. Энэ хооронд амиа алдсан иргэдийн цогцосыг таниулах ажил үргэлжилж байна.

 

 

Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн сураггүй болсон хүмүүсийн цогцосыг эргүүлэн авчрахад олон хүний оролцоотойгоор аврах ажиллагааг хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа гэжээ.

 

 

Өнөөдөр өглөө 04 цагаас хойш галт уул идэвхжиж эхэлсэн тул хүлээхээс өөр арга үлдээгүй хэмээн цагдаа нар мэдэгдсэн байна. . Цагаан арлын галт уул оргилох үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 50 орчим жуулчин ойрхон явж байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.