СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын ажиллах хүчний дутагдлыг нөхөх хамгийн зөв гарц нь гаднаас ажиллах хүч авах гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан тайланд дурдсанааар, 2040 онд БНСУ-ын  хүн амын өсөлт өмнөх жилүүдийнхтэйгээ ижил байх боловч ажиллах хүч 17  орчим хувиар буурахаар байна.

Харин энэ хугацаанд дэлхийн улс орнуудад хөдөлмөрлөх насны хүний тоо дунджаар 17  хувиар өсөхөөр байгаа аж. Азийн орнууд тэр тусмаа Япон, Хятад ирэх жилүүдэд ажиллах хүчний дутагдалд орохоор байгаа ч Энэтхэгт эсрэгээрээ 23 орчим хувиар өсөхөөр байна. Солонгосын их сургуулийн судлаач, эдийн засагч Канг Сун Жиний  үзэж буйгаар тус улс ажиллах хүчний дутагдалд орохоор байгаа нь төрөлттэй шууд холбоотой гэнэ.

Богино хугацаандаа гаднаас ажиллах хүч авах байдлаар ажиллах хүчний дутагдлыг нөхөж болох ч цаашид төрөлтийн түвшинг өсгөхгүйгээр энэ асуудлыг шийдэхэд улам хэцүү болохоор байгаа аж. БНСУ-ын Статистикийн  газрын мэдээгээр улсын хэмжээнд төрөлт өнгөрсөн онд ердөө 0.98 хувьтай байсан нь дэлхийн хэмжээнд хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

Канг Сун Жин “Засгийн газраас төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх бодлого баримталсан ч үр дүн нь 20-30 жилийн дараа л харагдана. Тиймээс Засгийн газар цагаачлалын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Байдал жил ирэх тусам дордож буй энэ үед гаднаас ажиллах хүч авах, цагаачлалын бодлого хэрэгжүүлэх нь хамгийн зөв арга” хэмээжээ.

Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr/

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.