"Чиндао Мастерс" тэмцээнд манай улсаас 6 дэлхийн аварга бөх зодоглоно

 

chindao 01

Энэ сарын 12-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулагдах мастерс тэмцээнд 67 орны 450 оролцох урьдчилсан мэдүүлэг гараад байгаа ба манай улсаас олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 13, эмэгтэй 7, нийт 20 жүдоч хүч үзнэ. 

Манай улсын багийн бүрэлдэхүүнд:

Олимпийн медальтан

  • Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр /+100 кг/
  • Олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа /-57 кг/
  • Залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам /-52 кг/

Дэлхийн аваргын медальтан:

  • Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг /-48 кг/
  • Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Г.Болдбаатар /-60 кг/
  • Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай /-81 кг/
  • Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин /-60 кг/
  • Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр /-73 кг/
  • Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар /-100 кг/
  • Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг /-63 кг/
  • Залуучуудын дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр /+100 кг/
  • Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд /-60 кг/
  • Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг /-48 кг/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.