ВИДЕО: Галт уулын дэлбэрэлтэд таван хүн амь эрсэджээ

 

Шинэ Зеланд улсын Цагаан арал дээр орон нутгийн цагаар ням гарагийн 14 цаг 11 минутад галт уул оргилж, халуун үнс нурмаа цацаж эхэлжээ. Галт уул дэлбэрэх үед арал дээр 50 орчим жуулчин ойрхон явж байсныг албаныхан мэдээлсэн юм.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр таван хүн амь эрсдэж, 10 гаруй хүн сураггүй алга болоод байгаа ажээ. Зарим эх сурвалж сураггүй алга болсон иргэдийн тоог хараахан тогтоогүй байна гэжээ.

.

Шинэ Зеландын арми цагдаагийн байгууллагатай хамтран аврах ажиллагаанд оролцож байна. Галт уул дэлбэрэх үед 100 орчим хүн байсан гэж мэдээлсэн ч нарийвчлан судлахад хоёр дахин бага хүн галт уулын орчимд явж байсныг тогтоосон юм.

 

 110055272 craterblack

 

Вакаари буюу Цагаан арал нь Шинэ Зеландын умард хэсэгт байрлах ба газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийн идэвхтэй бүсэд ордог.  Гэсэн ч аялагч жуулчид ихээр зорчдог байна.

Цагдаа нар арлын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. 2016, 2012 онуудад уг арал дээр галт уул оргилж байсан ч ойр орчимд нь хүн байгаагүй учир аюулгүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.