Галт уул дэлбэрэх үеэр нэг хүн амиа алдаж, олон арван хүн алга болжээ

 

Шинэ Зеландын Цагаан арал дээр галт уул дэлбэрчээ. Галт уул дэлбэрэх үед ойр орчимд нь 50 орчим хүн явж байсан бөгөөд тэдгээр жуулчдын зарим нь сураггүй байгаа юм.

Галт уул дэлбэрсний дараа арлаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн нэг нь хүндээр бэртсэн байсныг цагдаагийн газраас мэдээлжээ. .  Гэсэн ч аялагч жуулчид ихээр зорчдог байна.

Галт уул дэлбэрэх үед 100 орчим хүн байсан гэж мэдээлсэн ч нарийвчлан судлахад хоёр дахин бага хүн галт уулын орчимд явж байсныг тогтоожээ.  

Орон нутгийн цагаар 14 цаг 11 минутын үед галт уулнаас утаа савсаж, үнс нурмаа цацсан байна. Ойр орчимд нь аюултай нөхцөл байдал үүссэнийг Үндэсний онц байдалтай тэмцэх газраас мэдэгджээ.

 

 110055270 633b9fc4 5f6f 4a01 8a8c 805d713a068e

 

Цагдаа нар арлын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. 2016, 2012 онуудад галт уул оргилж байсан ч ойр орчимд нь хүн байгаагүй учир аюулгүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.