Хонконгийн цагдаа нар 4 сарын дараа жагсаал хийх зөвшөөрөл олгов

 

Хонконгийн ардчиллын төлөө олон мянган иргэн өнгөрсөн амралтын өдөр нийтийг хамарсан жагсаалд нэгджээ. Хотын цагдаагийн газар наймдугаар сараас хойш дөрвөн сарын дараа анх удаа Иргэний эрхийг хамгаалах фронтод жагсаал хийх зөвшөөрөл олгосон байна.

Жагсаал зохион байгуулагчид 800,000 хүн нэгдсэн тухай мэдээлсэн боловч цагдаагийн газраас 183,000 иргэн гудамжинд жагссан гэжээ. .

Викториа цэцэрлэгт хүрээлэнд жагсаалд оролцож байсан 40 настай ээж “би үхэн үхтлээ эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх болно” хэмээн хэлжээ.

Энэ зуны зургадугаар сарын 9-ний өдөр Бээжинтэй хэрэгтэн солилцох хуулийг эсэргүүцсэн жагсаал ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл болон үргэлжилсээр өнөөдөр яг зургаан сарын хугацаа өнгөрсөн байна.

 

 110051555 058510333 1

 

Жагсаалыг зохион байгуулагч Иргэний эрхийн фронт эрх баригчдад хандан тэдний шаардлагыг хүлээж авах сүүлчийн боломж гэж мэдэгджээ. Жагсагчдын тавьсан шаардлага дунд тэдний эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарын хэргийг мөрдөн шалгаж, баригдсан иргэдэд өршөөл үзүүлж суллах болон сонгуулийг чөлөөтэй явуулах зэрэг багтсан байна.

ВВС агентлагийн мэдээлж буйгаар өнгөрсөн хагас жилийн хугацаанд 6,000 хүн баригвчлагдаж, олон зуун хүн гэмтэж шархаджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.