ВИДЕО: Дели хотод үйлдвэр шатаж 40 гаруй ажилчин амь үрэгджээ

 

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн давхар барилга бүхий цүнхний үйлдвэрт орон нутгийн цагаар ням гарагийн өглөө гал гарчээ. .

Ихэвчлэн сургуулийн хүүхдүүдэд зориулсан цүнх үйлдвэрлэдэг газар шатаж, олон арван иргэнээ алдсанд Ерөнхий сайд Нарендра Моди гүн эмгэнэл илэрхийлжээ. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр үйлдвэр галын лицензгүй ба хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Үйлдвэрийн эзэн Рехан гэгчийг баривчлан саатуулсан байна.

Гал барилгын доод хэсгээс эхлэн асч, хормын төдийд ажилчдын унтаж байсан гуравдугаар давхарт хүрсэн байна. Барилгад байсан гэрчийн ярьснаар түүнийг сэрэхэд хүмүүс энд тэнд уйлж, тусламж дуудан хашгирч байсан гэжээ. .

 

 110049735 2f173004 f92a 4992 95b4 fe7d071b5bdf

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.