LIVE: Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмснийг эсэргүүцэн жагсаж байна

 

.

Жагсагчид “МАНАН-гийн удирдлагууд ард иргэдээ татварын дарамтад оруулж амьдралыг минь сүйдэлж байна. Татварын дарамт, өр зээлийн дарамтыг өдөр бүр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж байна. НИТХ автозам ашигласны төлбөрөө тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрээ нэн даруй хүчингүй болгох ёстой. Ард иргэдийг шулан мөлжиж буй Засгийн газар НӨАТ-ын татвараа ард түмэндээ 100 хувь буцаан өгөх ёстой. Хуучин цагт Манжийн үед Монголын ард иргэдийг татвар, өрөөр шулан мөлждөг байсан бол өдгөө МАНАН-гийнхан татварын дарамтад ард иргэдээ оруулж амьдралыг нь сүйдэлж байна” гэв.

Хэдийгээр "1000 машины жагсаал" хэмээн нэрлэгдсэн боловч Тээврийн цагдаагийн албанаас "Жагсаалд 40 орчим тээрийн хэрэгсэл оролцож байна" хэмээн мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.