Зургаан цагийн турш зүрх нь зогссон эмэгтэй сэржээ

 

Британиас ирсэн 34 настай эмэгтэй Испанийн Барселона хотод зургаан цагийн турш зүрх нь зогссон ч эргээд сэргэсэн тухай эмч нар мэдээлжээ. Эмч мэргэжилтнүүд энэ үзэгдлийг байж боломгүй онц хачирхалтай үйл явдал болсон хэмээн онцолсон байна.

Одри Шоеман Испанийн Пайринийс ууланд өнгөрсөн сард нөхөртэйгээ аялж байгаад цасан шуурганд өртөж биеийн дулаанаа алдаж эмнэлгийн тусламж дууджээ. Түргэн тусламж ирэх хүртэл ярьж, хөдөлж, амьсгалж чадахаа больж ухаан алдсан байна. Эмч нар хэдэн цагийн дараа ирэхэд биеийн дулаан нь 18 хэмд хүрсэн бөгөөд нөхөр нь түүнийг амьсгал хураасан гэж бодсон байсан тухай эмэгтэй хэвлэлийн хурал дээр ярьсан байна.

Түргэн тусламжаар Барселона хотын Валл д’Хеброн эмнэлэгт ирэхэд түүнийг амьд гэх шинж тэмдэг огт илрээгүй аж. .

Биеийн дулаанаа алдаж хөрсөн нь түүний бие, тархийг ухаангүй болох үед амь насаа алдахаас нь хамгаалжээ. Хэрэв эмэгтэй хэдэн цагийн турш зүрх нь зогсохдоо дулаанаа алдаагүй байсан бол эргэж сэргэх найдлагагүйгээр үхэх байсан гэж эмч тайлбарлажээ.

Испани улсын анагаах ухааны түүхэнд анх удаа ийм удаан хугацаанд зүрх нь зогссон ч эргээд амьдарсан тохиолдол болсон байна. Амийг нь аврахын тулд цусыг нь авч хүчилтөрөгч нэмж эргээд биед нь юүлснээр биеийн дулаан нь 30 хэмд хүрч зүрх нь цохилжээ.

Азтай тохиолдлоор амьд үлдсэн эмэгтэй 12 хоногийн дараа эмнэлгээс гарсан бөгөөд хавар гэхэд дахиад ууланд авирах тухайгаа хэвлэлийн хурал дээр ярьсан байна. . Жинхэнэ ид шид л түүнд тусалсан гэж эмнэлгийн ажилтнууд хэлсэн байна.

 

79387896 2578096138893347 4288697356712411136 edit

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.