ВИДЕО: Таамаг ёсоор Р.О.Сулливан шилдэг 16-д багтлаа

 

78529459 10156482638217062 3883682726678626304 o 01

Мэргэжлийн снукер биллиардын ТОП-3 тэмцээний нэг болох UK Championship тэмцээний шилдэг 32 тамирчны тоглолтууд урьд шөнө явагдаж дууслаа. UK Championship тэмцээнд түрүүлэх магадлалтай тамирчдын тэргүүн эгнээнд нэрлэгдэж байсан шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп хожигдон шуугиан тарьсан билээ. Түүний тоглолтыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.

Харин урьд шөнө дэлхийн тав, UK Championship тэмцээний долоон удаагийн аварга Ронни О Сулливан ээлжит өрсөлдөгчөө мөн л илүүрхэн хожиж шилдэг 16-д багтлаа. Тэрээр эхний тойрогт Ирландын Росс Булманыг 6:0, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Тиан Пэнфэйг 6:0, шилдэг 32-т Тайландын Ноппон Сангхамыг 6:2 харьцаагаар буулган авлаа. Шилдэг 16-д Сулливан БНХАУ-ын Динг Жунхуйтай учраа таарсан байна. 

78792020 10156482892752062 3301914438474399744 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.