Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 170 эмийг эмийн сангууд олгохгүй байна

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12-р тогтоолоор хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн гарган энэ сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тусгасан байдаг.

Тэгвэл Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-аас хөнгөлөлтөд багтсан дээрх 800 гаруй нэрийн эмээс зарим нэр төрлийн эм нь бөөний үнээс доогуур байгаа тул олгохгүй байхыг тус холбооны гишүүн эмийн сангууддаа мэдэгдсэн байна.

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ нь өнгөрсөн сарын 29-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолыг түдгэлзүүлэхээр ЭМЯ, ЭМДҮЗ, ЭМДЕГ-т хүргүүлжээ.

.

Тус холбооны зүгээс “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж буй эмийн үнийн дээд хязгаар нь бөөний үнийн үнээс доогуур байгаа зарим нэр төрлийн эмээр үйлчлэхийг ЭМДЕГ-тай зөвшилцөлд хүртэл түр хугацаагаар хойшлуулсан” хэмээн мэдэгдсэн байна.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 800 гаруй эмээс доорх жагсаалтад багтсан 170 эмийг өнөөдрийн байдлаар эмийн сангууд даатгалаар өгөхгүй байгаа юм.

 78689591 2463440300611258 865834474519134208 n

78097133 576104776295536 1467202691359834112 n

77318889 838273999923481 7860546147528474624 n

79419681 431197664241289 6255669477791236096 n

78423300 2527792164103793 4056850838776184832 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.