LIVE: Манай бөхчүүд жин тус бүрт медалийн төлөө барилдана

 

1EDF7654 1566721416 1566721417 01 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас өнөөдөр МУГТ Б.Мөнгөнчимэг тэргүүтэй 16 тамирчин барилдаж дараах тамирчид маань медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.  

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд: Ж.Амарболд эхний тойрогт Хонг Конгийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Хонг Конгийн бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө Францын бөхтэй барилдана.   
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд: Манай дөрвөн бөх хүч үзсэн ба Н.Мөнхбаяр болон Б.Эрхэмбаяр нар хоорондоо алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. 
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Г.Болор-Очир Тажикстаны бөхтэй, Г.Чойжилсүрэн Канадын бөхтэй тус тус хүрэл медалийн төлөө барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд: Г.Наранцэцэг Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө, Г.Бүрнээбаяр Хонг Конгийн бөхтэй хүрэл медалийн төлөө тус тус барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд: Э.Бадамгарав хүрэл медалийн төлөө Малайзын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд: Б.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө Тайванийн бөхтэй барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинг тэргүүлэн барилдаж буй МУГТ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөө Финландын бөхтэй барилдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.