ВИДЕО: "UK Championship" 1-р тойргийн тоглолтууд дууслаа
Снукер биллиардын 43 дахь удаагийн UK Championship тэмцээн энэ өдрүүдэд Англи улсын Ёорк хотноо зохион байгуулагдаж байна.
Нэгдүгээр тойрогт 128 шилдэг тоглогчид тоглож дууслаа. Мэдээж дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг тоглогчид бүгд хоёрдугаар тойрогт шалгарлаа. Шилдгүүдээс дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи эхний тойрогт бүдэрлээ.

Израйлийн Эдэн Шаарав
Тэрээр Израилийн залуу биллиардчин Эдэн Шааравт 6:4 харьцаагаар хожигдлоо.
Энэхүү тэмцээнд үзэгчдийн анхаарлын төвд буй шилдэг биллиардчин болох дэлхийн таван удаагийн, UK Championship тэмцээний долоон удаагийн аварга Ронни О Сулливан эхний тойргийн ялалтаа байгууллаа. Тэрээр эхний тойрогт Ирланд биллиардчин Росс Буллманыг 6:0 харьцаагаар буулган авлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.