ВИДЕО: "Дэвжээний хаан" Хакухо М.Даваажаргал
Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны хамгийн сүүлийн башё болох Кюүшюү башё өнгөрөгч долоо хоногт дууслаа.
Энэ удаагийн башё Монгол хүчтэнүүдэд тун ээлтэй болж өнгөрсөн гэж дүгнэж болно. Учир юу гэвэл нийт зургаан башёгийн дөрвөн башёд нь Монгол бөх түрүүлж Хакухо М.Даваажаргал их аварга сумогийн ертөнцөд түүхэн амжилтуудаа шинэчлэн тогтоолоо. Тэрээр энэ жилийн зургаан башёгийн тал хувьд нь гэмтлийн улмаас өнжсөн ч нийт авсан даваагаараа башёг өнжилгүй барилдсан бөхчүүдтэй эн зэрэгцэж байна.
Түүний рекорд амжилтуудыг дурьдвал:
- Хамгийн олон удаа түрүүлсэн - 43 удаа
- Хамгийн олон удаа уналгүйгээр түрүүлсэн - 15 удаа
- Хамгийн олон давсан бөх - 1146 удаа
- Дээд зиндаанд хамгийн олон удаа давсан - 1038
- Тухайн жилдээ хамгийн олон давсан - 86 удаа /2009, 2010 онуудад/
Мөн экс озеки Тэрүнофүжи урамтай сайхан барилдаж долоон даваатайгаар макүшита зиндаанд итгэл төгс түрүүлсэн нь ирэх оны башёд жүрёо зиндаанд дэвших боломжтой боллоо.
Кюүшюү башёгийн сүүлийн өдрийн барилдаануудын тойм:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.