14,000 гаруй хонь ачсан усан онгоц хөмөрчээ

 

Румын улсын эргийн ойролцоо 14,000 гаруй хонь ачиж байсан ачаа тээврийн усан онгоц хөмөрч осолдсон байна.

Күйн Хинд ачааны усан онгоц Мидиа боомтоос хөдөлснийхөө дараа Хар тэнгисийн эргийн Константа хотын орчимд хөмөрсөн байна. Усан онгоцны багийн 22 гишүүнийг эсэн мэнд аварчээ.

Аврах ажиллагаанд цагдаа нар, гал сөнөөгчид болон эргийн хамгаалалтын албаныхан гар нийлсэн байна.

 

 109816888 sheeprescue2

 109816892 sheeprescue5

 

Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө хонинуудыг аврах ажил түр завсарлаж, өнөөдөр өглөөнөөс үргэлжилсэн байна. Энэ хооронд Сириэс ирсэн усан онгоцны багийн гишүүдийн нэг биеийн дулаанаа алдаж эмнэлэгт хүргэгджээ.

Ачааны усан онгоц хөмөрч осолдсон шалтгаан тодорхойгүй ба усан онгоцон дээр байгаа амьд амьтдыг зөөж дууссаны дараа ослын шалтгааныг тодруулах ажил эхлэх юм байна.

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.