LIVE: Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр

 

6c65e1883be0f6ad140270a815ab8f6d3e50cc01 xlarge 01

Башё дуусахаас нэг өдрийн өмнө мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 43 дахь удаагаа дээд зиндаанд түрүүлэх болзлоо хангасан. Тэрээр өнөөдөр озеки Такакейшотой барилдана. Тэд хоорондоо зургаа дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд өмнө Хакухо аварга Такакейшог дөрвөн удаа өвдөг шороодуулаад байгаа юм. Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд өнөөдөр маэгаширагийн 8-аас барилдаж буй Саданоумитэй барилдах оноолттой байна. Хэн хэн нь долоон даваа, долоон унаатай явж байгаа ба хэн давсан нь энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлэх тун хариуцлагатай барилдаан болох юм. Тэд өмнө нь нийт 11 удаа учраа тааран барилдахад Саданоуми есөн удаад нь манай бөхийг давж байсан юм. 

Мөн түүнчлэн өнөөдрийн онцлох барилдаан бол башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй хоёр бөх болох Комүсүби Асанояам (11-3) болон маэгаширагийн 10-аас барилдаж буй Шодай (10-4) нар хоорондоо барилдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.