LIVE: Н.Түвшинбаяр аварга Кагэурагоос даагаа нэхнэ
Жүдо бөхийн "Бага дэлхийн аварга" хэмээн өргөмжлөгддөг "Осакагийн их дуулга" тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78кг, +78кг жингүүдэд манай улсаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл нарын дөрвөн бөх барилдаж байна.
Манай бөхчүүдийн барилдааны мэдээлэл:
- Манайхны өнөөдрийн салхийг хагалж -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт Грекийн Целидис Деодоростой барилдан торгуулиар цэвэр ялж гараагаа сайхан эхлүүллээ. Харин хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Мукай Сойчиротой барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн +100кг жингийн С хэсэгт Ази-Номхон далайн орнуудын аварга О.Цэцэнцэнгэл эхний тойрогт залуучуудын дэлхийн хошой мөнгөн медальт Австрийн Хэгуи Стефантай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн -100кг жингийн D хэсгийг тэргүүлэн барилдаж буй Л.Отгонбаатар хоёрдугаар тойрогт олимпийн хүрэл, дэлхийн аварга Японы Хага Рюуносукетэй барилдан торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн +100кг жингийн В хэсэгт Олимпийн алт, мөнгөн медаль хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга Казахстаны залуу бөхтэй барилдан цэвэр ялсан бол яг одоо хоёрдугаар тойрогт В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Кагэура Кокоротой барилдана. Хоёр бөхийн хувьд түрүү жил Осакагийн их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө барилдахад Кагэура Н.Түвшинбаяр аваргыг давж байсан юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:
Жич: Та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.