LIVE: Л.Отгонбаатар дэлхийн аваргатай барилдана

 

CGS 6886 1560934303 1560934304 01 01

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78кг, +78кг жингүүдэд манай улсаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл нарын дөрвөн бөх барилдаж байна.

Манай бөхчүүдийн барилдааны мэдээлэл:

  • Манайхны өнөөдрийн салхийг хагалж -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт Грекийн Целидис Деодоростой барилдан торгуулиар цэвэр ялж гараагаа сайхан эхлүүллээ.
  • Эрэгтэйчүүдийн +100кг жингийн С хэсэгт Ази-Номхон далайн орнуудын аварга О.Цэцэнцэнгэл эхний тойрогт залуучуудын дэлхийн хошой мөнгөн медальт Австрийн Хэгуи Стефантай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн +100кг жингийн В хэсэгт Олимпийн алт, мөнгөн медаль хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга Казахстаны залуу бөхтэй барилдан цэвэр яллаа. 

Яг одоо эрэгтэйчүүдийн -100кг жингийн D хэсгийг тэргүүлэн барилдаж буй Л.Отгонбаатар хоёрдугаар тойрогт олимпийн хүрэл, дэлхийн аварга Японы Хага Рюуносукетэй барилдана. /Дөрөвдүгээр дэвжээ/ Харин хоёрдугаар дэвжээнээ -90кг жинд Г.Алтанбагана дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Мукай Сойчиротой барилдаж байна. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Жич: Та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.