LIVE: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүшита зиндаанд нэг ч уналгүйгээр түрүүллээ

 

hak 01 01 01 01 01 01 01 01 01

Өнөөдөр Монгол хүчит бөхчүүдийн нэг озеки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас доод зиндаанд уруудаад байгаа ч макүшита зиндаанд нэг ч уналгүйгээр өнөөдөр түрүүлэх болзлоо хангалаа. Мөн түүнчлэн Жонидан зиндаанд хоёр дахь башёдоо барилдаж буй Хокүтэнкай Г.Сүхбат мөн нэг ч уналгүйгээр долоо давлаа. Тэрээр түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдааныг Мүрататай хийхээр боллоо. 

Харин дээд зиндаанд их аварга Хакухо М.Даваажаргал 11 даваа, 1 унаатайгаар башёг тэргүүлж байгаа ба тэрээр дахин хоёр даваа авахад түрүүлэх боломжтой. Эсвэл түүний ард есөн даваа, гурван унаатай явж буй Комүсүби Асанояама, маэгаширагийн 10-аас барилдаж буй Шодай нар өнөөдөр өвдөг шороодвол их аварга Кюүшюү башёд шууд түрүүлэх болзлоо хангах учиртай. 

 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул тухайн өдрийн барилдааныг нөхөж үзэхийг хүсвэл та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.