Хонконгт баривчлагдсан жагсагсчдын хамгийн бага нь 12 настай

 

Хонконгийн жагсаал өнгөрсөн зургадугаар сард эхэлснээс хойш 5,000 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Эдгээр баригдсан хүмүүсийн хамгийн бага нь 12 настай хүү бөгөөд түүнийг шүүх хурал ирэх сард болох юм байна.

Хүүг сургууль руугаа явж байх замд нь баривчлан саатуулсан ба цагдаагийн газрын ханан дээр шүршдэг будгаар суртал ухуулга бичсэн хэмээн буруутгажээ. Ял

Засгийн газрын эсрэг, ардчиллын төлөө жагсаалын үеэр 12-15 насны хүүхдүүд баригдсан ч анх удаа өсвөр насны хүүхдийг яллах гэж байна. Ирэх сард болох шүүх хурлаа хүлээж буй 12 настай хүүг аравдугаар сарын 3-ны өдөр Монг Кокын цагдаа газрын ханан дээр “цагдаа нарыг чөтгөр аваг, Хонконгийг чөлөөл” зэрэг үгсийг будгаар шүршиж бичиж байсныг офицер олж харжээ.

 

 109773480 c00cd772 eb4b 4205 a4aa 05e743e77499

 109773482 59e964b2 e6e0 4614 a197 d926d5d19afd

 

South China Morning Post сонинд нийтэлснээр цагдаагийн офицер ханан дээр шүршдэг будгаар суртал ухуулгын шинжтэй үг бичсэн хүүг гэртээ харих хүртэл нь дагаж, өглөө гарч ирэх хүртэл шөнөжин хүлээсэн байна.

Хүүгийн өмгөөлөгч түүнийг цагдаагийн газарт саатуулж хонуулсан нь маш том сургамж болсон учраас дөнгөж 12 настай байгааг нь бодолцож дахин нэг боломж олгохыг шүүгчдээс хүснэ гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.