СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жилийн дотор Конго улсын 5,000 иргэн улаан бурхнаар халдварлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 2019 онд 5,000 гаруй хүн улаан бурхан өвчний халдвар авчээ. Энэ нь дэлхийн бусад улс орнуудаас хамгийн богино хугацаанд олон хүн халдварласан тохиолдол гэдгийг тус байгууллага мэдэгдсэн байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад сүүлийн жил гурван сарын хугацаанд Эбола вирусээр халдварлаж амиа алдсан хүмүүсээс хоёр дахин их хүн улаан бурхнаар амьсгал хураасан байна.

Тус улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран есдүгээр сард урьдчилан сэргийлэх тарилга хийх хөтөлбөрийг эрчимтэйгээр эхлүүлсэн. Гэвч ядуу буурай бүс нутагт эрүүл мэндийн төвүүд халдлага дайралтад өртсөнөөс халдварын тархалтыг зогсоох ажил саатсан байна.

Өөрөөр хэлбэл вакцинжуулалт хангалтгүй байгаа харуулж байна.

Улаан бурхан өвчний халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь нярай хүүхдүүд байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.