LIVE: Сумо бөхийн Кюүшюү башёгийн 12 дахь өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр башёг ганцаараа тэргүүлэн барилдаж буй Хакухо М.Даваажаргал их аварга Комүсүби Эндотой барилдана. Урьд нь хоёр бөхийн хувьд 11 удаа учраа тааран барилдахад 10 удаад нь их аварга давж байсан түүхтэй. Харин башёг есөн даваа, хоёр унаатай явж буй Комүсүби Асанояама секиваке Митакеумитэй барилдах оноолттой байна. Маэгаширагийн 4-т эрэмбэлэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргил (6-5) өнөөдөр Комүсүби Абитай (6-5) барилдах оноолттой байна.
Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул тухайн өдрийн барилдааныг нөхөж үзэхийг хүсвэл та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.