Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна

 

Манай дэлхий дээр 206 улс байдгийн 193 нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, хоёр нь ажиглагч орны байр суурьтай байдаг бол үлдсэн 11 нь НҮБ-д элсэлгүй оршин тогтнож байна. Бүрэн эрхт тусгаар улс хэмээн өөрсдийгөө зарласан улс орнуудын тоо дахин нэгээр нэмэгдэж магадгүй ажээ.

Номхон далайн баруун урд байрлах Папуа Шинэ Гвиней улсын  бүрэлдэхүүн Бугенвиль арлын оршин суугчид бүх нийтийн санал хураалт явуулж тусгаар тогтнолоо зарлах эсэхээ шийдэх гэж байна. Арлын 207,000 оршин суугч энэ бямба гарагт саналаа өгөх ба колоничлол, тусгаар тогтнох гэсэн оролдлого, есөн жилийн иргэний дайн, энх тайван төгсгөл нь шинэ улс гэсэн нэрээр түүхэн үйл явдлаа баяжуулах өдөр ойрхон байгаа юм.

Ажиглагчдын харж байгаагаар арлын оршин суугчдын ¾ нь тусгаар тогтнолыг дэмжих ч энэ бол дэлхийн 207 дахь улс болох үйл явцын эхний алхам билээ.

Энэ хавийн арлуудыг 18 дугаар зууны үед Францын судлаач олж Германы Шинэ Гвиней хэмээн нэрлэж колонио болгож байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Австрали улс хяналтаа тогтоож, 1975 он хүртэл захиргааджээ.

1975 онд Папуа Шинэ Гвиней улс тусгаар тогтнолоо зарлахад Бугенвиль муж болсон юм. Үнэн хэрэгтээ .

 

84254dce d222 4d48 b734 0c79d1d6f2d3 wide fallback

 

ПШГ улсын иргэдээс арай ондоо буюу бараан арьстай иргэд тусгаар улс болохыг хүссэн ч бүтэлгүйтсэнээр 1988 онд иргэний дайн гарчээ. Энэ дайнд арлын хүн амын 10 орчим хувь нь буюу 20,000 орчим хүн алагдсан гэж үздэг. 2005 онд Бугенвиль автономит эрхтэй Засгийн газраа байгуулжээ.

Энэ удаагийн санал хураалтаар тус арал тусгаар тогтносон улс болох эс бөгөөс автономит эрхийн хүрээгээ тэлэх болно гэж ажиглагчид мэдээлж байна. .

 

 109354028 b26ed5e2 0ac2 4067 87f9 3f7714dd492c

 

Харин ПШГ улсын Засгийн газар алт, зэс зэрэг байгалийн нөөц баялаг ихтэй газар нутгаа алдах сонирхолгүй байгаа нь илт ажээ.

 

 109353638 d8d9973e 0800 41a7 bd21 4cf78af46373

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.