СУМО ТОЙМ: Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн тойм

 

hak 01 01 01 01 01 01

11 өдрийн дараах байдлаар Хакухо М.Даваажаргал их аварга башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. (10-1) Тэрээр өчигдөр маэгаширагийн 5-аас барилдаж буй Рюуденг хоёр дахь удаагаа давлаа. Башёг тэргүүлэгчдийн 2-т бичигдэж буй Комүсүби Асанояама мөн учраа бөхөө давж есөн даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Харин найман даваа, гурван унаатай гурван бөх жагсаж байна. Эдэн дунд одоогийн байдлаар Озеки цолтойгоор барилдаж буй ганц бөх болох Такакейшо байгаа юм. 

Кюүшюү башёг тэргүүлэгчид /2019.11.21/
Кюүшюү башёг тэргүүлэгчид /2019.11.21/

Өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Оношог давснаар зургаан даваа, таван унаатай боллоо. Макушита зиндаанд барилдаж буй Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр мөн учраа бөхөө давснаар зургаан даваатай болж Жүрёод дэвшихэд боломжоо нэмэгдүүллээ.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.