ХБНГУ-ын экс Ерөнхийлөгчийн хүүг хутгалж хороожээ

 

ХБНГУ-ын төрийн тэргүүний үүргийг 1984-1994 оны хооронд гүйцэтгэж байсан Ричард фон Вайцзеккерын төрсөн хүү Фриц фон Вайцзеккерыг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг мягмар гарагийн орой гарсныг цагдаа нар мэдэгджээ.

Ерөнхийлөгч агсан дөрвөн хүүхдийн нэг 59 настай анагаах ухааны доктор Фриц халдлагад өртөх үедээ Берлин хотын баруун дүүрэг Чарлоттенбург дэх клиникийн эмнэлэгт лекц тавьж байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар 19 цагийн орчимд хутгатай эрэгтэй лекцийн өрөөнд орж халдлага үйлджээ. .

Халдлага болох үед цагдаагийн офицерын үүрэг гүйцэтгэгч сэжигтнийг саатуулжээ. Сэжигтнийг барьж цагдаа нарт тушаасан үүрэг гүйцэтгэгч шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

191120102053 01 berlin fritz von weizsacker attack 1119 exlarge 169

 

Гэмт этгээд чухам ямар сэдэлтэйгээр экс Ерөнхийлөгчийн хүү рүү дайрч амь насыг нь хороосон болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Бусдын гарт амиа алдсан . Тэрээр Ерөнхийлөгчийн отгон хүү юм.

 

Фриц фон Вайцзеккер
Фриц фон Вайцзеккер

 

Түүний эцэг Ричард фон Вайцзеккер 1884-1990 онд буюу Берлиний хана нурах хүртэл баруун Германы төрийн тэргүүнээр ажиллаж байгаад, 1990-1994 оны хооронд нэгдсэн Германы Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн түүхэн эрхэм билээ. Ерөнхийлөгч агсан 2015 онд 94 насандаа таалал төгсчээ.

 

Ричард фон Вайцзеккер
Ричард фон Вайцзеккер

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.