Сумо тойм: Күюшюү башёгийн 10 дахь өдрийн тойм

 

hak 01 01 01 01

10 өдрийн дараах байдлаар Хакухо М.Даваажаргал их аварга башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. (9-1) Түүний ард долоон даваа, хоёр унаатайгаар нэхэж буй Комүсүби Асанояама мөн учраа бөхөө давж найман даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Харин долоон даваа, гурван унаатай дөрвөн бөх жагсаж байна.

Кюүшюү башёг тэргүүлэгчид /2019.11.20/
Кюүшюү башёг тэргүүлэгчид /2019.11.20/

Гэмтлийн улмаас озеки цолоо алдахын сацуу зиндаа доошилсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Макүшита зиндаанд өвдөг шороодолгүй тэргүүлсээр байна. Тэрээр жюүрёо зиндаанд дэвших ойрхон байна. Мөн түүнчлэн Жонидан зиндаанд Хокүтэнкай Г.Сүхбат өвдөг шороодолгүй тэргүүлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.