Сидней хотыг түймрийн утаа хучив

 

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн нутагт ойн түймэр өргөн хүрээг хамарснаас мужийн нийслэл Сидней хот утаанд дарагдсан байна. Өнгөрсөн шөнийн салхи шуурга түймрийн утааг авчирсан ба өнөөдрийн байдлаар хотын агаарын чанар нэн аюултай түвшинд хүрчээ.

Хотын оршин суугчид өглөө сэрээд тэнгэрт утаат хөшиг татаж, давхарга үүсгэсэн байгааг харсан байна. Өнгөрсөн 10 дугаар сараас хойш мужийн хойд нутгаар ассан ойн түймрийн улмаас зургаан хүн амиа алджээ.

.

 

dbee7c88e33731963d74a2e58384ec12

 

Утааг Сидней хотоос 150 км-т байрладаг Воллеми үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирсэн гэж эрх баригчид үзсэн байна. Энд 150,000 га талбай түймэрт автжээ.  Сиднейн хойд хэсэгт хүн ам оршин суудаг нутагт түймэр ассаар байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.